ЭМСЯ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, "ОНОМ" сангаас хамтарч "Эрүүл элэг" хөтөлбөрийг боловсруулж, элэгний С вирүсийг эмчлэх эмчилгээний удирдамж батлагдан гаргах аж. Ингэснээр архаг С гепатитыг бүрэн эмчилж чадах "Harvoni" эм Монгол Улсад бараг 100 дахин хямд үнээр орж ирэх боломж бүрдэх юм байна.
Тэгвэл маргааш буюу энэ сарын 16-ны пүрэв гарагийн 16 цагт "ОНОМ" сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар МУИС-ийн Дугуй зааланд оюутан залууст хандан элэгний хепатитийн эрсдлээс хэрхэн сэргийлэх болон өвчтэй хүмүүсийг яаж эмчлэх талаар илтгэл тавих юм.
Сэтгэгдэл (2)