АН-ын шинэчлэлийн асуудлаар идэвхтэй дуугарч буй ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнийн туслахыг өчигдөр АТГ-аас цагдан хорьжээ. Мөн түүний эгч Д.Аюурзаныг эмнэлэгт хэвтэж байхад нь АТГ-ын гурван байцаагч очиж байцаалт авсан байна.
Д.Мөнх-Эрдэнийн хувьд одоо Баянхонгор аймагт ажиллаж байгаа юм. АТГ-аас түүнийг ирэх баасан гариг гэхэд ирж мэдүүлэг өгөхийг шаарджээ.
Гэхдээ ямар шалтгаанаар баривчлах болсноо тайлбарлаагүй байна. Д.Мөнх-Эрдэнийн ойрын хүмүүсийн хувьд АТГ-ын уг үйл ажиллагааг улс төртэй холбоотой байж магадгүй хэмээн хардаж байгаа аж. Учир нь энэ сарын 2-нд АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, АН-ын гишүүн М.Мөнхжаргал нарын залуу гишүүд хэвлэлийн бага хурал хийж АН-ын Их Хурлыг хуралдуулах, ҮЗХ хуралдуулах болон АН-ын дарга З.Энхболдыг жинхлээгүй үүрэг гүйцэтгэгч учраас дүрмийн дагуу асуудлаа цэгцэл гэх зэрэг шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн АН-ын баяр хурал дээр эсэргүүцлээ илэрхийлснээс гаөдна З.Энхболдын ҮЗХ-ны гишүүдээ илгээсэн мессэжийг олон нийтэд дэлгэж тойрог хуваасан асуудлыг хөндсөн билээ.
Бид Д.Мөнх-Эрдэнэтэй холбогдож асуудлыг эргэн мэдээлэх болно.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (13)