Сэтгэл хирдхийлгэж, нийгмийг цочроосон аймшигт хэргүүд ар араасаа гарах болсоны нэг жишээ нь гурван настай хүүгийн харамсалтайгаар амиа алдалт байлаа. Хүүгийн хувьд төрсөн эцэгтээ сандлаар цохиулсаны улмаас амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг “Б” гэгч нь архидан согтуурсан үедээ төрсөн хүү “Г”-г сандалаар толгой, цээж руу нь цохиж харамсалтайгаар амиа алдахад хүргэсэн байж болзошгүй байгаа юм. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Мөн хүүгийн үхлийн шалтгааныг тогтоож шинжилгээний хариу ч гарсан байна. Гэвч яг ямар хариу гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд ар гэрийнхнийх нь зүгээс нууцалж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)