АПУ компанийн борлуулагч амиа алдсан гэх хэрэгт сэжигтнээр татагдан, цагдан хоригдоод буй П-ийн өмгөөлөгч, ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Сэжигтэн П-ийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэд үйлчлүүлэгчээ хэрэг үйлдээгүй, хэлмэгдэж байгаа гэсэн бөгөөд цагдаагийн байгууллага П-г эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэмээн ярьлаа.
Харин П-ийн эхнэр Б.Отгонханд “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан шиг үйл явдал болоогүй. Намайг тухайн үед машиныг нь Төв аймагт аваачсан, дотроос нь миний үс олдож сэжигтнээр татан байцааж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ бүгд худлаа. Намайг өнөөдрийг хүртэл сэжигтнээр татаж байцаагаагүй. Гэтэл цагдаагийн байгууллага намайг болон миний нөхөр сэжигтэн П-г гэмт хэрэг үйлдсэн юм шиг мэдээлэл түгээж, нэр хүндийг гутааж, миний сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчлөө. Тиймээс зарим хэвлэлийн байгууллага болон Баянзүрх дүүргийн АН-ын нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байна” гэсэн юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)