Эбола өвчнөөр дэлхийн арван улсын 25 мянга 826 хүн өвчилжээ.
Эдгээрээс арван мянга 704 хүн нас барсан байна. Энэ сарын наймны өдрөөс хойш лабораториор 37 тохиолдол батлагджээ.
Тодруулбал Гвинейд 28, Сьерра-Леонд 21 тохиолдол бүртгэгдсэн аж. Харин өвчин дэгдээд байсан Либерит сүүлийн 6 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.