Оюутолгой 30 сая ам.долларын татварын өрөө манайд төлөхгүй нөхцөл байдал үүсчээ. Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Сэм Уолш энэ сарын эхээр Монголд ирсэн. Тэрбээр энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж 30 сая татварын өрийг өгөхөөргүй талаар ярилцаж, тохироод буцсэн гэж буй. Энэ дагуу өчигдөр Засгийн газар хуралдаж Оюутолгойтой “Эвлэрлийг гэрээ” хийхийг дэмжсэн байна.
Дашрамд дурдахад, Оюутолгой төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын явцад татвар дутуу төлсөн хэргээр Татварын ерөнхий газар өнгөрсөн зургаадугаар сард “Оюутолгой”-д 127 сая ам.долларын акт тавьсан. Улмаар ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс түүнийг 30 сая ам.доллар болгож бууруулаад байсан билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)