Хөшигтийн хөндийд байгуулж буй нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад зориулж манай улс дахин Японоос зээл авахаар боллоо.
Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад зориулж 2008 онд Японы Засгийн газраас 28.8 тэрбум иенийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлсэн. Харин хоёр дахь шатны зээл олгох тухай Засгийн газар хооронд солилцох ноот бичигт өчигдөр холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурж, баталгаажуулав. Энэ удаагийн хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 36.8 тэрбум иен буюу ойролцоогоор 608 тэрбум төгрөг аж.
Ер нь уг төслийн хэмжээ 65.6 тэрбум иен буюу нэг их наяд төгрөг болж байгаа юм. Тус хөнгөлөлттэй зээлийг Монгол Улс 40 жилийн хугацаанд эргүүлэн төлж барагдуулах юм. Гэхдээ үүнийгээ төлөхдөө жилд 0.1 хувийн хүүг бодож төлөх аж.
Гэхдээ эхний 10 жилийн хугацаанд үндсэн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх юм байна. Хөшигтийн хөндийд байгуулж буй нисэх онгоцны шинэ буудлын цогцолборыг 2017 онд ашиглалтад оруулахаар твлөвлөж байгаа юм. Зээлийн хөрөнгөөр Японы техник, технологиор онгоцны буудлыг барьж байгуулах, мөн зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар зэхэж байгаа аж.
Сэтгэгдэл (1)