Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын түймрийн хүрээ бага зэрэг хумигдаж байгаа таатай мэдээ ирлээ.
Цаг агаар өнөөдөр харьцангуй тогтуун байгаа тул түймэр бага зэрэг хумигдаад байгаа аж. Гэхдээ одоогоор түймрийг бүрэн унтарсан гэж мэдээллэх боломжгүй байгаа юм.
Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалан цурманд орсон түймэр дахин дэгдэх магадлалтай байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ. Харин түймэр дахин хүчтэй дэгдвэл агаарын түймрийн хяналтыг хэрэгжүүлэх нисдэг тэргийг ажиллуулахаар болсон байна.
Мөн Зэвсэгт хүчний жанжин штабаас шийдвэр гаргаж, цэргүүдийг түймэр унтраах ажиллагаанд дайчлахаар болжээ. Түүнчлэн байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдэд сумын өвчсний нөөцөд байгаа өвсийг үнэ төлбөргүй өгөхөөр болжээ.
Сэтгэгдэл (4)