Уржигдар хуралдсан засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарыг муудалцсан гэж зарим хэвлэлээр бичиж байна. Тэднийг Оюутолгойтой байгуулах "Эвлэрлийн гэрээний" асуудлаар ам зөрсөн гэж байгаа юм.
Тодруулбал, С.Баярцогт “Ийм муу гэрээг УИХ-д өргөн барих нь учир дутагдалтай, гэрээний төсөл дээр дахин ажиллах шаардлагатай” гэсэн санал гаргаж, улмаар хаалга саван хуралдааны танхимаас гарсан гэж буй.
Тэгвэл Монгол улсын сайд М.Энхсайхан уг мэдээллийг эрс үгүйсгэж байна. Тэрбээр "Хурал дээр нь сууж байсан хүний хувьд худал юмыг худал гэхээс өөрөөр яаж хэлэх вэ" хэмээн өөрийн цахим хуудсанд бичжээ.
Т.Сар
Сэтгэгдэл (9)