Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компанитай хамтран гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалыг шуудангаар дамжуулан хүлээн авах боломжтой боллоо.
Цаашид виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл авах хүсэлтийг шуудангаар хүлээн авах боломжийг судлан ажиллаж байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Зөвлөлгөө мэдээллийн лавлах 1900-1882, 93141009, Монгол шуудан компанийн 1800-1613 утсанд хандан авна уу.
Сэтгэгдэл (2)