Дорнод аймгийн ИТХ-ын хуралдаж Аймгийн Засаг даргад М.Бадамсүрэнг нэр дэвшүүлжээ. М.Бадамсүрэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан 5 шаардлагыг хангасан гэж үзэж байгаа аж. Тус аймгийн ИТХ-ын тогтоол гарсан учир одоо түүний нэрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт мэдүүлж саналыг нь сонсох юм байна.
М.Бадамсүрэн нь:
1. Дээд боловсролтой. 1996-2000 онд Монгол улсын Техникийн их сургуулийг нефтийн инженер мэргэжлээр төгссөн.
2. 2001 оны 9 дүгээр сараас 2002 оны 8 дугаар сард “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Улсын нөөцийн газарт Шатахуун түгээх станцын түгээгч, эрхлэгч,
2009 оны 1 дүгээр сараас 2012 оны 8 дугаар сард Дорнод аймгийн Монгол ардын намын хорооны орон тооны дэд дарга,
2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч,
2012 оны 11 сараас 2013 оны 11 сард Хэрлэн сумын Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын Зөвлөх,
2013 оны 12 сараас одоог хүртэл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна
Төрийн албанд 6 жил 9 сар ажиллажээ.
3. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй
4. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өргүй
5. Ялгүй
Тэрбээр "Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа намын болон улс төрийн үүднээс асуудал хандаж байсан удаа байгаагүй, шударга ёс байж эв нэгдэл тогтоно" гэж ярив.
Т.Энхэлээ