Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Хөдөлгөөнт хяналтын цэгийг энэ сарын 13-ны өдрөөс ажиллуулж эхлээд байна.
Хөдөлгөөнт хяналтын цэгийг ажиллуулж эхэлснээс хойш дөрвөн хоногийн хугацаанд танхайн 2, хулгайн 1 хэргийг үйлдэл дээр нь илрүүлээд байгаа юм. Мөн хороодын гэмт хэрэг гарах магадлал өндөртэй бүс болон ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд хяналт тавин ажиллаж байгаа юм байна.
Тус Хөдөлгөөнт хяналтын цэгийг ажиллуулах зорилго нь Цагдаагийн ажил үйлчилгээг иргэдэд улам ойртуулах, цагдаагийн үйл ажиллагааны түргэн шуурхай байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн амар тайван амьдрах амрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд оршиж байгаа юм.