Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 9 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан.
Тухайлбал:
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 35 дугаар ангийн тасгийг очиход Л.Батсүхийн хашааны 0.01 га газрын өнжмөл өвс, 3х4 хэмжээтэй зуны байшин, 3 метр хашаа зэрэг шатаж байсныг 00:10 цаг ажиллан, 0.6 тонн ус, 22.3 литр шатахуун зарцуулан унтраасан.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь-эхийн суваргатай уулын энгэрт өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасаг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 18 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход “Амин булаг” ХХК-ийн хашаанд хог шатаж байсныг унтраасан.
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход цахилгаан зуух залгаатай орхисноос утаатай байсныг аюулгүй болгосон.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Отгон тэнгэр их сургуулийн хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасаг унтраасан.