Монголын Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш О.Балжинням, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар өчигдөр Жүдо бөхийн холбоог төлөөлөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэдэд туслах аяныг эхлүүллээ. Тэд шигшээ багийн тамирчдын шагналт цалингаас 10 сая төгрөгийг түймэрт өртсөн нутгийн ард иргэдэд чин сэтгэлийн өглөг болгон хандивлажээ.
Одоогоор улсын хэмжээнд 14 аймгийн 44 суманд, 77 түймэр асч байгаагаас 37 нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад гарч, нийт түймрийн 50 орчим хувь болоод байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гурван том түймрийг унтраахаар албан хаагчид ажиллаж байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адарга, Батноров сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд гурван том түймэр унтраагүй байгаа юм.
Сэтгэгдэл (1)