Үндэстний соёл урлагийн нэгдэл буюу “Ethnosphere” төсөл хоёрдах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг төсөл нь Монгол үндэстний соёл, язгуур урлагийг орчин үеийн шинэ хэмнэл урсгалруу амжилттай хөтөлж, үндэсний болон олон улсын үзэгч, сонсогч, урлаг шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ. “Ethnosphere-2015” шоу арга хэмжээ өнөөдөр 19:00 цагаас МҮХАҮТ-д зохион байгуулагдах бөгөөд урлаг соёл, загварын салбарынхан нийлсэн 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй тайлан тоглолт тавигдах юм.