Малчид, ард иргэдийн анхааралд:
Ойрын хоногуудад зүүн зүгийн нутгаар салхитай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны 04 дүгээр сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 градус, говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 10-12 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.