“Чонон сүлд” киноны найруулагч Францын нэрт найруулагч Жан Жак Анно маргааш Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад ирэх гэж байна.
Тэрбээр Ерөнхийлөгчид бараалхахын зэрэгцээ УИХ-ын дарга З.Энхболд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нартай уулзах юм.
Түүний тухай мэдээллийг товчлон хүргэхэд Жан Жак Анно нь Сорбоны их сургуулийн уран зохиолын ангийг дүүргэжээ. Ажлын гараагаа видео рекламаар эхэлж, 100 орчим реклам хийсний дараа буюу 1976 онд анхны киногоо бүтээсэн байна.
Жан Жак Анногийн кинонуудад байгалийн сайхныг баримтат аргаар дүрслэн харуулдаг онцлогтой.Мөн түүнийг харилцан яриа ашиглалгүй үзэгчдэд олон зүйл ойлгуулж чаддаг хэмээн үнэлдэг байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)