Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулахыг үүрэгдсэн билээ. Иймээс өчигдөр албан байгууллагууд гаднах талбайгаа цэвэрлэж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхээр ажиллажээ.
Энэ ажлын хүрээнд оюутан залуус Чингисийн талбай, автобусны буудлуудыг угаасан байна.
Нийтдээ 4000 орчим оюутан нэгдэж цэврлэгээ хийсэн байна.
Г.Үжин