Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж тэргүүтэй "Олимпизмыг аврах хөдөлгөөн"-ийхөн маргааш олон нийтэд хандан мэдээлэл хийхээр болжээ.
Тэд МҮОХ-ны одоогийн бүрэлдэхүүн болон үйл ажиллагаа ОУОХ-ны Олимпийн Хартийг зөрчиж буй асуудлаар шүүхэд хандах тухай, допингийн шинжилгээг гадаадын лабораторид илгээж шинжлүүлдэг үйл ажиллагааны тухай мэдээлэх юм байна.
Мөн Олон улсын олимпийн хорооны бичгийг удаа дараа нуун дарагдуулан хариуд нь бодит байдлыг гуйвуулсан худал мэдээлэл явуулж буй ёс зүйгүй байдлаа үргэлжлүүлсээр байгаа гэгдэж буй Д.Загдсүрэнг огцрохыг шаардаж МҮОХ-ны байрны өмнө жагсаал зохион байгуулах тухайгаа зарлах аж.
Олимпизмыг аврах хөдөлгөөнийхний үзэж буйгаар МҮОХ-ны хөрөнгөөр барьсан нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон 3,9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий Спортын эрүүл мэндийн төвийн барилгыг Д.Загдсүрэн нь иргэн Б.Наранцэцэгт бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн байна.
Энэ мэт бусад мэдээллийг маргааш 11.00 цагт Монголньюс мэдээллийн төвд хийх юм байна.
Сэтгэгдэл (7)