Өнөөдөр Богд хан уулын Соёмбот ууланд 17 цагийн орчимд гал гарчээ.
Галыг нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа гал унтраах 14 дүгээр анги цаг алдалгүй бүрэн унтраасан байна.
Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд ойр орчмынх нь барилга, бусдын эд хөрөнгө галд өртөөгүй гэж мэдээллээ.
Хаврын хуурайшилттай энэ өдрүүдэд иргэд амралт, зугаалгаар салхинд гарахдаа анхаарал болгоомжтой байж, гал гаргахгүй байхыг онцгой байдлынхан анхааруулж байна.