Чонон сүлд” киног найруулсан, Оскарын шагналт, Холливудын найруулагч Жан Жак Анно манай улсад хүрэлцэн ирээд байгаа. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхахаас гадна УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нартай уулзах юм.
Мөн түүнийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзах аж. Энэ үеэр Монголын кино уран бүтээлчид байлцаж, харилцан санал солилцох юм байна.