Финляндын парламентын буюу нэг танхимтай эдускунтын сонгууль өчигдөр болж өндөрлөлөө. Сонгуулийн төв хорооны мэдээлснээр энэ удаагийн сонгуульд 1.3 сая хүн оролцож буй нь нийт хүн амын 31.9 хувийг эзлэх аж.
Ажиглагчдын үзэж буйгаар сонгуулийн ирц өмнөх сонгуультай харьцуулахад өндөр байгаа гэлээ.
Энэ удаагийн сонгуульд тус улсын сөрөг хүчин “Төв нам” ялалт байгуулах магадлал өндөр байгаа хэмээн ажиглагчид мэдээлж байсан юм. Урьдчилсан Төв нам 24 хувийн дэмжлэг авч тэргүүлнэ гэж үзэж буй. Хоёрдугаарыг байрыг “Үндэсний эвсэл” нам болон сөрөг хүчний “Шударга финнүүд” намынхан хуваалцах таамаг байна. Харин удаах байранд “Социал ардчилсан нам” орж магадгүй гэсэн судалгаа байгаа юм байна.
Финлядын одоогийн Ерөнхий сайд А.Стубб дөрвөн намаас бүрдсэн эвслийг удирддаг. Тэрээр Засгийн газрыг тэргүүлээд гурван жил болж байгаа ч улс орноо хямралаас гаргаж чадахгүй байна хэмээх шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Г.Үжин