Манай улсад айлчилж буй Францын нэрт кино найруулагч, зохиолч “Чонон сүлд” киноны найруулагч Жан Жак Анног Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Жан Жак Анно "Монгол оронд уригдан ирсэндээ баяртай байна. Танай орны соёлын түүхийг их сонирхдог. Үүний нэг жишээ нь "Чонон сүлд" юм. Энэ киног сайхан хүлээж авч байгаад баяртай байна. Европт монголчуудын ахуйг ихэд сонирхож хүлээж авч байна. Энэ кино бидний найрсаг харилцааг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гээд Боловсролын яам болон Ерөнхийлөгчийн тамгын газарт талархлаа илэрхийллээ.
Тэрбээр манай киноны уран бүтээлчдийн сонирхсон асуултад хариулж, сайн кино хийхийн тулд зохиол хамгийн чухал, хоёрдугаарт санхүүжилт чухал” хэмээн зөвлөсөн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)