Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн түймэрт нийслэлийн Багануур дүүргийн ОБХ-ийн 12 албан хаагч, Хэнтий аймгийн ОБХ-ийн 36 албан хаагч, АТА-ийн 9 албан хаагч, орон нутгаас 13 иргэд хамтран Өнөрчин даваа уруудан Онон гол хүртэл 30 гаруй км газарт цурав татан хамгаалалт хийхээр ажиллаж байна гэсэн мэдээллийг 00:10 цагт ирүүллээ.
Хоногийн хугацаанд гал түймрийн улмаас байшин 3, хөрсний шар өвс 5, хог шатсан 7 удаагийн дуудлагыг тус тус хүлээн авсан.
Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 2, Чингэлтэй дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 3, Сонгинохайрхан 1 удаагийн дуудлагыг хүлээн авсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/