Өдгөө 70 гарч яваа хятад хосууд нийгмийн сүлжээний од болж байна. Тэдний гайхалтай хайрын түүх олон сая интернэт хэрэглэгчдийн сэтгэл зүрхийг догдлуулжээ.
Хятадын Гуанжи мужид амьдардаг нэг гэр бүлийн хоёрыг үргэлж хамт байлгадаг зүйл нь хулс мод гэнэ. Нөхөр Хуан нь 30 жилийн өмнө хараагүй болсон ч хосууд салаагүй бөгөөд эхнэр Вэй нь түүнийг асарсаар ирсэн байна. Хатагтай Вэй нөхрөө хэзээ ч ганцааранг нь үлдээдэггүй бөгөөд байнга салахгүй хамт явахын тулд хоёулаа хулсан савааг хоёр үзүүрээс нь барьж явдаг аж.
Тэдний үнэнч хайр нэгэндээ хүрэхэд хулсны мөчир чухал үүрэг гүйцэтгэж байгаа тул хосуудыг сошиал медиачид “Хулсаар холбогдсон хайр” хэмээн нэрлэж байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)