УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны "А" танхимд үдээс хойш эхэллээ.
Тус бүлэг хуралдаанаараа Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлэл сонсох гэнэ. Энэ талаарх мэдээллийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулах юм. Түүнчлэн Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан Татвар, эдийн засгийн орчны өнөөгийн байдлаар мэдээлэл хийх юм байна.
Т.Энхэлээ