Говь-Алтай аймагт сүүлийн хоёр хоногт дөрвөн сумын нутаг дэвсгэрт галзуу өвчний долоон тохиолдол бүртгэгджээ.
Галзуурсан малыг устгалд оруулсан бөгөөд айлуудын малд галзуу өвчний эсрэг вакцинжуулалтыг хийж байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.
Харин чоно галзуурснаас үүдэж айлын мал, нохой руу дайрч ноцсоноос болж галзуу өвчин гарсан байна. Түүнчлэн Баянхонгор аймагт мөн галзуу өвчний шинж тэмдэг илэрч, тэмээ галзуурсныг устгаж, вакцинжуулалт хийж, хорио цээрийн дэглэм тогтоожээ.