Засгийн газрын ээлжит хуралдаан 16.00 цагт эхэлж, одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Хуралдаанд, Төмөр замын суурь дэд бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг Зам тээврийн сайд Н.Төмөрхүү оруулж байгаа бол Тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг Аж үйлдвэрийн сайд оруулж хэлэлцүүлэх юм.