Хилийн 0184, 0146, 0198, 0306, 0132, 0275, 0287, 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр нийт 24 удаагийн түймэр гарч, унтраах ажиллагаанд Хил хамгаалах байгууллагаас 95 бүлэг буюу 800 гаруй алба хаагч оролцжээ.
Энэ сар гарсаар хилийн таван ангийн хариуцсан хэсгээр нийт 10 удаагийн ой хээрийн түймэрч гарч улсын хилд 48 бүлэг, 400 гаруй алба хаагч 54 автомашинтайгаар томилогдон түймрийг унтраах ажиллагаанд оролцсон байна. Өнөөдөр өглөөний 05.40 цагт Хилийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсэгт Дашбалбар сумын чиглэлээр хээрийн түймэр орж ирснийг унтраахаар хилчид ажиллаж байна. Мөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Хэнтийн аймгийн Дадал, Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн ангийн хариуцсан хэсэгт гарсан түймрийг унтраахаар тус ангийн хилчид ажиллаж буй.