2015.4.21, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3 ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САР ЧӨЛӨӨТ ЭХ ОДТОЙ, УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2015.4.21, Мягмар гараг
Наран ургах шингэх: 06.06.19-54
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.