УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр АТГ-ын дэд дарга Ц.Нямдоржийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр АТГ сүүлийн үед иргэдийг шууд барьж хорих тохиолдлууд их байгааг цухалцуулжээ.
Тэрбээр “АТГ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65, 67 дугаар зүйл ангиар буюу батлан даалт болон эд хөрөнгө барьцаалах зэрэг аргыг хэрэглэн гадуур байцаах аргыг хэрэглэн гадуур байцаах аргыг хэрэглэхгүй юм. Ихэнх тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйл ангийг хэрэглэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд иргэдийг батлан даалт болон эд хөрөнгө барьцаалах зэрэг аргыг хэрэглэн гадуур байцаах хууль эрхзүйн орчин байгаа”-г УИХ-ын дарга сануулав.
Д.Дуулим
Сэтгэгдэл (5)