Энэ оны төсөвт цалин тэтгэврийг нэмэх зорилгоор 130 тэрбумыг суулгаж, цагаан сарын өмнө тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. Тэгвэл ирэх сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн дунд ярилцаж байгаа аж.
Хэрэв энэ асуудал шийдэгдсэн нөхцөлд төрийн албан хаагчийн дундаж цалин 630 мянган төгрөгт хүрэх боломжтой гэнэ. Эхний ээлжид 500 мянган төгрөгөөс доош цалинтай төрийн албан хаагчид үүнд хамрагдах юм. Мөн Төрийн тусгай албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-нээс, Төрийн удирдах албаны ажилтнуудын цалинг аравдугаар сарын 1-нээс нэмэх хэлэлцээр өрнөж байгаа гэнэ.
Д.Дуулим