Эрээн, Улаанбаатар хотын хооронд ганзагын наймаа эрхэлдэг манай улсын гутлын ченж нар уржигдар тус хотод саатуулагдсан талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор гурван иргэн саатуулагдсан бөгөөд тэднээс 10 орчим сая төгрөг хураагаад байгааг албан бус эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдгээр иргэд “Адидас” брэндийн хулхи гутал худалдаж авсанаасаа болж ийн саатуулагдсан сурагтай. Наймаачдын зүгээс Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газартаа хандаад байгаа аж.
Д.Дуулим