Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтулга зэрэг хэд хэдэн хүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьжээ.
Тэднийг албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан бусдыг шахаж, дарамталсан байж болзошгүй гэж сэжиглэж буйг эх сурвалж мэдээллээ. Албан бус эх сурвалжийн мэдээлсэнээр дээрх иргэд олон тооны иргэдэд газрын асуудлаар дарамт шахалт үзүүлсэн бололтой.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)