Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Нийслэлийн Дотоод аудитын алба 3 дугаар сарын Нийслэл, дүүргийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийсэн талаар тайлан, мэдээлэл өглөө.
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт
3 дугаар сарын мэдээ
2015.04.08-ны байдлаар
Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2. “Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ.”, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/01 дүгээр захирамжийн 2. “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулахад дараах хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлж, ажиллахыг нийслэл, дүүргийн Дотоод аудитын албанд үүрэг болгосугай.” заалтын дагуу нийслэлийн Дотоод аудитын алба нь нийслэлд харъяалагдах 90 байгууллага /төсөвт-70, ОНӨААТҮГ-20/, дүүргүүдэд харьяалагдах 590, нийт 680 байгууллага, нэгжүүдийн Шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилтийн 2015 оны 1, 2, 3 саруудын мэдээг нэгтгэн ажилласан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын нэгтгэсэн мэдээг танилцуулж байна.
Нийслэлийн харъяа төсөвт 70 байгууллагуудын хувьд батлагдсан төсөв болон төсвийн гүйцэтгэлийн мэдээг 100 хувь оруулсан ба нийслэл, дүүргүүдийн нийт 660 төсөвт байгууллагуудаас батлагдсан төсвөө цахим хуудсанд байршуулсан 656, байршуулаагүй 4 байгууллага, төсвийн гүйцэтгэлийн 3 дугаар сарын мэдээг оруулсан 643, оруулаагүй 17 байгууллага байна. Төсөв болон гүйцэтгэлийн мэдээг байршуулаагүй байгууллагуудыг хүснэгтээр харуулбал:
Сэтгэгдэл (8)