Ирэх сард болох Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн цорын ганц эмэгтэй нэр дэвшигчдийн нэг Магдалена Огорек ОХУ-ын эсрэг улсынхаа гадаад бодлогыг шүүмжлээд, хориг арга хэмжээнүүдийг цуцлахыг уриалсан байна. Түүний үзсэнээр Оросын эсрэг хориг арга хэмжээнүүд ямар ч үр дүн өгөхгүй гэжээ.
Ардчилсан зүүний холбооны дэмжлэгтэйгээр төрийн тэргүүний суудлын төлөөх өрсөлдөөнд оролцож буй тэрээр Москватай сөргөлдөх нь асар их эрсдэл дагуулах алдаа гээд, Польш, Оросын харилцаа, хамтын ажиллагааг хэвийн болгох, сайжруулах нь зүйтэй гэж үздэг аж.
Түүнчлэн Польшид бүс нутгийн хурцадмал байдалд санаа зовниж, түүнийг дэмжиж буй иргэдийн тоо нэмэгдэж байгааг онцолсон байна.
Магдалена Огорек Оростой харилцаагаа сайжруулахын тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэв. Мөн “Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдоод Москвагаас урилга хүлээн авбал урилгыг нь гарцаагүй хүлээж авна” гэжээ.
Ирэх сард болох агуу эх орны дайны 70 жилийн ойн баярын Кремлиэс илгээсэн урилгад Польшийн Ерөнхийлөгч Бронислав Комороюски Европын холбооны бусад улс орны удирдагчдын адил татгалзсан хариулт өгснийг тэрээр энэ яриагаараа буруутгасан байна.
Сэтгэгдэл (2)