Ардчилсан нам эрх барих үед тус намын гишүүд олноор шоронд ордог түүх давтагдсаар бүр жишиг болж өргөжлөө.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Ардчилсан нам олонхиор биш ч эвсч хоёр удаа Засгийн эрхийг барьсан байдаг. Ингэхдээ өөрийн намын гишүүдийг хэд, хэдэн удаа хоморголон шоронд хийсэн сонин түүх байдаг юм байна. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл эрх барихдаа дөрвөн удаа Засгаа унагаж, босгонарай ядан дөрвөн жилийг үджээ. Энэ хугацаандавлигалын хэргээр тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, талийгаач С.Батчулуун, одоогийн БХЯ-ны Цэргийн тагнуулын газрын дарга Д.Энхбаатар, өдгөө НИТХ-ын даргын албыг хашиж буй Д.Баттулга нарыг шоронд хорьсон байдаг.
Тэднийг нэгэн хүлээн авалтын үеэр өмдний тэлээ бэлгэнд авсан гэх ялихгүй хэргээр яллаж орхисон байдаг юм. Уг хэрэг явдлын дараа С.Батчулууны бие нь муудаж нас барьсан харамсалтай түүх бий.
Уг хэргээс хойш 16 жилийн дараа буюу 2012 оны сонгуулийн үр дүнд АН дахин Засгийн эрхийг барьсан. Гэтэл дахин намын даргаа сольж, Засгийн газраа унагав. Энэ бол тэдний Засаг унагаж тоглосон хоёр дахь түүх.
Үүнтэй зэрэгцүүлэн тус нам дахиад л гишүүдээ барьж хорих ажиллагаагаа үргэлжлүүлэв. АН-ыг Засгийн эрх барьсан өнгөрсөн гурван жилд тус намын олон залуу шоронд хоригдов.
Хамгийн сүүлд гэхэд “АН-ыг шинэчилье” хэмээн хүчтэй дуугарсан ҮЗХ-ны Мөнх-Эрдэнийн гэр бүлийнхнийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэлүүдээс үзвэл бүгд л ардчиллынхантай холбоотой асуудлууд хөвөрнө. Яагаад АН засаг барьж байгаа үед ардчиллын гишүүд ээлж дараагаараа шоронд орж, зарим нь хөлийнхөө хурууг тасдан шинжилгээнд явуулж байдаг хэрцгийжишиг тогтож байгааг цагийн өнгө гэх үү, ардчиллын төрх гэх үү. Ямартай ч хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан нийгэмд аавын хүүг алагчилдаг сөрөг жишиг бий болчихлоо.
Хамгийн сүүлд АН-ын гишүүн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийгхорих 461-р ангид саатуулсан. Цагдан хоригдоод 50 хонож буй тэрбээр Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нарт хандан захидал илгээжээ. Захидалд, “Батлан даалтад гарахад тусална уу” хэмээн бичсэн байна.
Тэрбээр мөн “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Говь-Повер” компанийн хоорон дахь маргааныг тухайн үед шүүхээр шийдүүлж, тоног төхөөрөмжийг нь Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр үнэлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлж авсан” гэдгээ дурджээ.
Дээрх хоёр хүнээс гадна Л.Гансүх нар бүгдажлаа хийж яваад шууд шорон руу ачигдсан байдаг. Энэ мэт АН гишүүдээ батлан даалтад гарах эрхийг нь хүртэл хааж, боож байгаад шоронд хорьдог, хоригдсон гишүүн нь сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч эцэст нь захидал илгээж “амь гуйдаг” тогтолцоо хэвийн үзэгдэл болох нь.
Хамгийн сонирхолтой нь АН-ын гишүүн шоронд МАН-ын гишүүд наранд шалгагддагаараа онцлогтой. МАН-ын гишүүд хэрэгт холбогдсон нь олон ч хэн нь ч шоронд ороогүй юмдаг.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын олон тэрбумын асуудал дуулиан тарьсан ч тэр шоронд ороогүй, “Шалгагдаж байна л гээд” байснаас биш шоронд орж шалгагдлаа гэсэн асуудал яригдаагүй шүү дээ.
Т.Энхээлээ
www.24tsag.mn
Сэтгэгдэл (22)