Шадар сайд У.Хүрэлсүх ой хээрийн түймэр гамшгийн хэмжээнд хүрсэн бүс нутгуудад өнгөрөгч долоо хоногт ажилласан. Тэрбээр ой хээрийн түймрийг унтраах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж түймэрт өртсөн өрхүүдэд 25 гэр, орон нутгийн онцгой байдлын албанд 30 үлээгч машин, дөрвөн түргэний машин, усны машин олгох асуудлыг газар дээр нь шийдсэн байна.
Мөн Түмэнцогт сумын улсын нөөцөд хадгалагдаж байсан 240 тонн өвсийг малчдад тараах шийдвэр гаргажээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт цаг алдалгүй нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцаж түймрийн цар хүрээг тогтоон, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэн өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)