Залруулга
2014 оны 09 сарын 18-ны өдөр манай сайтад нийтлэгдсэн “Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай хамааралтай тендерийн маргааныг АТГ шалгахгүй байгаа нь шударга уу” гэх нийтлэлтэй холбогдуулан энэхүү залруулгыг гаргаж байна.
“Бүс нутгийн хооронд ус цэвэрлэх боломжийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах” тендерийн ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал будлиантуулсан гэх агуулгаар дээрх нийтлэл нь бичигдсэн байдаг. Гэтэл яамны төрийн нарийн бичгийн дарга нь тендерт оролцогчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг буюу Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ордоггүй бөгөөд төр хувийн хэвшлийн төлөөлөл бүрдсэн хөндлөнгийн, хараат бус үнэлгээний хороо тендерийн баримт, бичигт заасан нөхцөл, журмын дагуу тендерийг зохион байгуулжээ. Дээрх тендерийн үйл явц нь хуульд заасан журмын дагуу явагдсан нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Х.Золжаргал нь үнэлгээний хорооны зөвлөмж, сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн хамгийн сайн үнэлгээ авсан компанид гэрээ байгуулах эрх олгох тушаал гарган хуульд заасан үүргээ биелүүлжээ.
Харин манай сайтын зүгээс уг нийтлэлийг гаргахдаа мэдээллийн үнэн зөвийг шалгаагүй, эх сурвалжаа нягтлах арга хэмжээ аваагүйн улмаас Х.Золжаргалын нэр төрд халдсан, ташаа мэдээлэл олон нийтэд түгээгдсэн байна. Иймд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргалаас албан ёсоор уучлалт гуйн энэхүү залруулгыг гаргаж байна.
Сэтгэгдэл (3)