Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн тухай асуудлыг хэлэлцсэн байна. 2012 оны тогтоолоор Эрдэнэс-Таван толгойн компанийн хувьцаа эзэмшигч зарим иргэдийг нэрлэсэн үнээр нь Засгийн газарт хувьцаагаа худалдах бололцоо олгох шийдвэр гаргасны үндсэн дээр 1 сая 504 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан билээ. Гэтэл төлбөрийг нь өгч чадаагүй. Мөн Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдээс эдгээр иргэдийн нэрийг хассан байсан. Тиймээс иргэд хувьцаагаа буцааж эзэмшье гэх хүсэлтээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гаргасан байна.
Өргөдлийн байнгын хороо иргэдийн хүсэлтийг хүлээн авч Засгийн газарт энэ асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн. Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эдгээр иргэдийг дахин бүртгэх шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад үүрэг өгчээ. Үүгээр Тавантолгойн гэрээнд дутуу байсан Эрдэнэс-Тавантолгойн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тухай асуудал шийдэгдсэн бөгөөд уг хэлэлцээрийг Засгийн газраас их хэмжээний гэрээ хэмээн баталгаажуулжээ.
Т.Сар
Сэтгэгдэл (1)