“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул түлэгдсэн хүүд туслах аян эхлүүлжээ.
Бүтэн жилийн турш түлэнхий хэмээх аймшигт өвчнөөр шаналсан тэрбээр энэ удаа биеийнх нь 50 хувь түлэгдэж яаралтай Солонгос улсыг зорьж хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа н.Чинтэнгис хүүд туслах аяныг эхлүүлсэн байна.
Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж, энэхүү өвчинтэй өдөр бүр тэмцсэн тэрээр ийнхүү сайн үйлсийн аян эхлүүлэхээр болжээ. Энэхүү аянтай холбоотой мэдээллийг олон хүнд тараах зорилгоор тэрбээр "Жүжигчин Оюунтуул" хэмээх цахим хаяг хүртэл нээсэн байна.
Б.Энхжин