АНУ-ын баруун хэсэгт орших Юта муж улсын Прово хотын шүүх өчигдөр нэгэн эмэгтэйд ялын дээд хэмжээ оноожээ. 40 настай Меган Ханцмэн гэх бүсгүйг зургаан балчир хүүхдээ харгисаар хөнөөсөн хэргээр буруутгасан байна.
Түүнийг жилийн өмнө баривчлан шалгаж байгаад өчигдөр бүх насаар нь хорих ял оноосон аж. Эмэгтэйг өмнө нь амьдарч байсан байшингийнх нь гаражаас хүүхдүүдийнх нь цогцсыг олсны дараа баривчилжээ. Тэрээр байцаагдсанаас хойш сарын дараа хэргээ хүлээсэн бөгөөд өдгөө аллагын зургаан зүйл ангиар буруутгагдсан байна.
Цагдаагийн газрын мэдээлснээр хүүхдүүд нь 1996-2006 онд төрсөн балчир насны хүүхдүүд байжээ. Хэрэгтний гаражаас нийт долоон хүүр олсон ч нэгийг нь амьгүй ураг хэмээн үзсэн юм.
Хүүхдүүдийн цогцсыг салсан нөхөр нь олж цагдаа нарт дуудлага өгсэн байна. Албаныхны хэлснээр хүүхдүүдийн эцгийг сэжигтнээр татах үндэслэл байгаагүй гэлээ. Учир нь тэрээр 2014 оны дөрөвдүгээр сард шоронд найман жил ял эдлээд гарч ирснийхээ дараа байшингаасаа эд хогшлоо авахаар очоод хөнөөгдсөн хүүхдүүдээ олсон байна.
Эмэгтэй хар тамхи ихээр хэрэглэдэг байсныг холбогдох албаныхан тогтоожээ. Мөн тэрээр шүүх хурлын үеэр балчир хүүхдүүдтэй болохыг хүсээгүй учраас хөнөөсөн гэж мэдүүлжээ.
Экс хос талийгч хүүхдүүдээс гадна гурван хүүхэдтэй гэдгийг тогтоосон байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (4)