Дэлхийн хамгийн алдартай брэнд Луи Витон жил бүр загварын долоо хоногийн шоугаа зохион байгуулдаг билээ. Энэ жилийн шоу хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан юм. Луи Витон гэхээр л цүнх, мөн эрээн мяраан LV гэсэн бичиг, одын зураг санаанд бууж ирдэг. Тэгвэл 2015 оны шоу илүү "амьтанлаг" болсон гэдгээрээ онцлогдож байна. Алдарт брэндийн дизайнерүүдийн зохион бүтээсэн гайхалтай цүнхнүүдийн фотог хүргэе.