Засгийн газраас Тавантолгойн төслийн гэрээг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Үүний дагуу УИХ-ын Тамгын газар уг бичиг баримтуудыг шалгаж үзээд Засгийн газарт буцаажээ.
Буцаасан шалтгаанаа "Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрлийг нь аваагүй" гэж тайлбарлажээ. Тиймээс уг төслийн баримт бичгийн бүрдлийг хангаж ирүүлтэл УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлох боломжгүй гэдгийг уг албан тоотоор уламжилжээ.
УИХ-аас гаргасан энэхүү шийдвэрийг "Тэнэглэлийн туйл" хэмээн Тавантолгой төслийн зохицуулагч М.Энхсайхан хэлжээ. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаагүй нөхцөлд Монголын хоёр сая хүний эзэмшиж байгаа “1072 ширхэг хувьцаа саналын эрхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр саналын эрхгүй хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ямар ч боломж байхгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан тохиолдолд санал авах, бусдад шилжүүлэх, худалдах эрх нь нээгдэнэ" гэж ярьжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)