АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт тавигдсан “Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт Төрийн ордны их танхимд маргааш 14.00 цагт болно. Уг мюзиклийг Гриммийн 15, Оскарын 3, Тонигийн 3, Эммигийн 3 удаагийн шагналтнууд, нийтдээ 16 орны урлагийн одод, хөгжмийн зохиолч, найруулагчид хамтран бүтээжээ.
Энэхүү мюзикль нь хүн хүнээ хайрлах, хүн бүрийн дотоодод байдаг ариун нандин чанарыг эрэлхийлсэн гүн агуулгатай аж.