БНХАУ-ын тусгай алба болон Цагдаагийн байгууллагаас Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаагаа эрчимжүүлж байгаа талаар БНХАУ-ын Аюулгүй байдлын дэд сайд Лю Юэцзиня мэдээлэл хийлээ. Тэрээр өнгөрсөн зургаан сарын хугацаанд энэ төрлийн гэмт хэрэгт 133 мянган хүн баривчлагдан, 43.3 тонн хар тамхи, мансууруулах бодис хураагдсан тухайн мэдээлэлдээ дурьдсан байна. Мөн хар тамхитай холбоотой 115 гэмт хэрэг, 606 мянган хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн үйлдлүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үеэс 45 хувиар өссөн байна. Мөн энэхүү 6 сарын хугацаанд цагдаагийн байгууллагын 9 ажилтан амь үрэгдэн, 657 албан хаагч гэмтсэний 76 нь хүнд гэмтэл авсан байна. БНХАУ-ын Аюулгүй байдлын дэд сайд Лю Юэцзиня нь Online хэлбэрээр хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгт ихээхэн анхаарал хандуулж шалгалтын ажиллагааг явуулах талаар онцлон дурьдсан байна.