Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Дэлхийн номын өдөр” тохиодог. Уламжлал ёсоор энэ жилийн номын өдрийг НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос зохион байгуулах юм.
Уг өдрийг тохиолдуулан УИХ-ын Тамгын газар Төрийн ордонд номын үзэсгэлэн зохион байгуулах гэж байгаа юм. Энэхүү арга хэмжээнд Мон судар, Непко, Болор судар хэвлэлийн газар, Сэлэнгэ пресс, Мир ном, Интер ном номын дэлгүүрүүд тус тус оролцож ном, бүтээлийг гаргахаар болжээ.