БНСУ-ын иргэнийг барьцаалж, амь насанд нь халдахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, БНСУ-ын иргэн К гэгчийг энэ сарын 17-нд хэсэг бүлэг этгээд барьцаалсан байна. Барьцаалсан хүмүүсийг Т.Таня гэх эмэгтэй хөлсөлсөн гэх мэдүүлгийг хохирогчийн зүгээс өгөөд байгаа аж. Одоогоор уг иргэн эмчилгээ хийлгэж байгааг эх сурвалж мэдээллээ.
Хохирогч эмэгтэйн зүгээс компанийхаа хамгаалалтын албаны дарга, орчуулагч хоёртойгоо Дархан-Уул аймгаас Улаанбаатарыг зорин явж байхад 35-79 УНТ улсын дугаартай "Ланд круйзер", "70-57" УНҮ улсын дугаартай "Делика" хоёр машин шахаж зогсоод дотроос нь 15-16 залуу гарч ирсэн байна. Үг хэлэхийн завдалгүй тэдгээр залуус БНСУ-ын иргэний биед гэмтэл учруулж, хамгаалагчийг нь зодож, сүрдүүлж эхэлжээ. Тэднийг хөлсөлсөн гэх Т.Таня гэх эмэгтэй хохирогчид хандаж "Уурхай руу явж хамгаалагчдаа татаж ав. Тэгэхгүй бол хээр аваачиж алаад булна" гэж сүрдүүлжээ. Гэвч орчуулагч эмэгтэй нуусан утсаараа цагдаад мэдэгдсэнээс Дархан-Уул аймгийн наана байрлах Баянгол сумын цагдаа нар ирж тэдгээр залуусыг саатуулжээ.
Одоогийн байдлаар уг Т.Таня гэх эмэгтэй хоригдож байгаа бөгөөд хүн барьцаалсан гэх залуус суллагдсан байна. Уг Т.Таня гэх эмэгтэйн хувьд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа нэгэн аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)