Мөнхийн залуугаараа харагдах гэж инээд хөөрийг мартсан эмэгтэйг "Dailymail" танилцуулжээ.
АНУ-ын иргэн Тесс Кристиан гэх энэ бүсгүй нүүрэндээ үрчлээс нэмэхгүйн тулд сүүлийн 40 жилийн турш нэг ч удаа инээгээгүй байна.
Өдгөө 50 настай тэрээр иймэрхүү царайтай харагдаж байгаа юм. Бүсгүй хар багаас зорьсон ажлынхаа үр дүнг харахын тулд охиныхоо төрөхөд хүртэл инээгээгүй аж.
Нийгмийн сүлжээнд олон хүний шүүмжлэлд өртөж буй тэрээр хүүхэд наснаасаа хойш инээгээгүйгээрээ талархдаг хэмээн ярьжээ. Учир нь хүмүүс түүнээс арьсаа татуулсан уу хэмээн асуудаг тул тэрээр 40 жилийн хөдөлмөрийн үр шим гарсан хэмээн дүгнэж байна.
Тесс Кристиан нүүрнийхээ булчинг удирдаж сурсан учраас энэхүү амжилтыг гаргаж чадсан гэжээ. Тэрээр хүн баяр баяслаа заавал нүүрэндээ илэрхийлэх албагүй хэмээн үздэг аж.
Г.Үжин
50 настай эмэгтэйн өнөөгийн төрх.
Сэтгэгдэл (1)