АНУ-ын Аризона муж улсад даваа гарагт эмэгтэйчүүдийг бэлгийн замаар хүчирхийлэхийг эсэргүүцсэн “сайн дурын” арга хэмжээ зохион байгуулагджээ. Гэвч хүчирхийллийн эсрэг энэхүү арга хэмжээ өөрөө хүчирхийллийн дор зохион байгуулагдлаа хэмээн оролцогчид гомдоллосон байна.
Тодруулбал, уг арга хэмжээнд эрчүүд өсгийтэй гутал, туфль өмсөн явсан аж. Гэтэл Армийн албан хаагчдыг бэлддэг “ROTC” тусгай ангийн оюутнуудыг хүсээгүй байхад нь хүчээр энэ арга хэмжээнд оролцуулсан байна.
Сонсогчид “Зохион байгуулагчид бидний санал бодлыг асуухгүйгээр шууд л өндөр өсгийт өмсөж гудамжуудаар цуваа болон явахыг тушаасан” хэмээн ярьжээ.
Ирээдүйн цэргийн албан хаагчдыг энэ жилийн арга хэмжээнд заавал орох үүрэгтэй гэсэн бөгөөд хэрвээ биелүүлээгүй тохиолдолд дүнтэй нь ярина гэжээ. “Тиймээс би 16 доллараа өндөр өсгийт болон түүнийг шүрших улаан будганд үрсэн. Хэдхэн минутын дараа үүнийг хогийн саванд хаяхад хүрсэн” хэмээн нэгэн сонсогч нийгмийн сүлжээ хуудсандаа бичсэн байна.
Тусгай ангийн оюутнууд өнгөрсөн жил ч мөн “Тэдний гутлыг өмсөөд надтай алхаач” арга хэмжээнд оролцож байжээ.
Г.Үжин